МОНГОЛЫН МӨСӨН СУРЫН ХОЛБООНЫ 2025-оны ОЛОН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.
МОНГОЛЫН МӨСӨН СУРЫН ХОЛБООНЫ 2025 оны ОЛОН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ 02-р сарын 14,15,16-ны өдрүүдэд амжилттай сайхан зохион байгуулагдаж ОХУ-ын Буриад, Тува, Халимаг, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Шилийн гол, Ордос, Шинжиан Уйгур, МОНГОЛЫН 21-н аймаг 9-н дүүргийг хамарсан 700- гаруй харваач 54-н баг цэц мэргэнээ сорилоо.
Тус арга хэмжээ маань 6- н төрлөөр зохион байгуулагдлаа.
1. Насанд хүрэгчидийн Цуваа харваа
2. Багийн харваа
3. Ахмадын Цуваа харваа
4.Хүүхдийн харваа
5. Сонирхогчидын харваа
6. Эмэгтэй саранбай
Насанд хүрэгчидийн Цуваа харвааны төрөлд:
1-р байранд (Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Цагдаагийн Ерөнхий Газрын Хүч спорт хороо, Дотоодын цэргийн 805-р ангийн харваач) Спортын мастер Рэнцэнбямбын Батзориг тэргүүлж Улсын мэргэн цол
2-р байранд (Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Харуул уул компани, Модун клубын харваач) Спортын мастер, Аймгийн Бахлуур харваач Жаргалдалайн Энх-Амгалан удаалж Улсын Бахлуур харваач цол
3-р байранд (Сэлэнгэ аймгийн Ханбуурагчингийн Мэргэд багийн харваач) Спортын мастер Мөнхбатын Эрхэмбаяр Улсын Цэцэн харваач цол
4-р байранд (Архангай аймгийн Эрдэнэмандал сумын уугуул, Эрхэт Гурван Түрүү баг, "Хүч Боржигон Холдинг" Компаний харваач) Спортын мастер, Аймгийн хошой мэргэн Балжиннямын Батсайхан Улсын Нягт харваач цол
5-р байранд (Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, " Ховд Эко Цемент" Вестерн Холдинг Компани, Уулсын Мэргэдүүд Харваачдын Холбоо, Алтайн Шонхор баг) Улсын нягт харваач Дамиранжавын Алтангэрэл Чимэг нэмж
6-р байранд (Дорнод аймгийн Баяндун сумын уугуул Ханай нутаг компани, Чандмань клуб) Спортын мастер, Аймгийн Цэцэн харваач, Банзрагчийн Пүрэвсүрэн
7-р байранд (Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Төв аймгийн Байгаль Орчины Газар, Мөнх Цастын Цэц баг) Улсын Эрэмгий харваач Дүгэржавын Баттулга
8-р байранд (Сэлэнгэ аймгийн Орхонтуулсумын уугуул, Болд Төмөр Ерөө Гол Компани, Зургаадай зэв багийн харваач) Спортын мастер Гармаагийн Энхтулга
9-р байранд (Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Ерөнхий Боловсролын 2-р сургууль, Алтан Нутаг багийн харваач) Спортын мастер, Аймгийн Мэргэн Сүхбаатарын Саруул-Эрдэнэ
10-р байранд (Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Алтан Нутаг багийн харваач) Спортын мастер, Аймгийн Мэргэн Заграагийн Нямсүрэн тус шалгарлаа.
Багийн төрөлд:
1-р байр. Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн Мөнгөн сум мөсөн сурын холбоо Аймгийн Дархан Мэргэн Спортын мастер Ч. Дагвадорж ахлагчтай баг тэргүүлж.
2-р байр. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Улсын Эрэмгий харваач Уламбаяр Эрдэнэбат ахлагчтай МОДУН клуб удаалж.
3-р байр. Ховд аймгийн Уулсын мэргэчүүд холбооны Спортын мастер н-Ганзориг ахлагчтай Алтайн Шонхор баг.
4-р байр. Төв аймгийн Баян цагаан сумын уугуул Аймгийн Бахлуур харваач Спортын мастер Бямбажавын Уянга ахлагчтай Эрхэт Гурван Түрүү Үндэсний сурын холбоо.
Ахмадын Цуваа харваа:
1-р байр Өмнөговь аймгийн .... сумын уугуул Баянгол дүүрэг ИБО тэнгэрийн суи багийн харваач СМ Нямбуугийн Баттөр
2-р байр Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул Багануур дүүргийн харваачдын холбооны харваач СМ Бат-Өлзийгийн Жаргалсайхан
3-р байр Завхан аймгийн Алдархаан сумын уугуул Тод хүннү багийн харваач АМ/СМ Намсрайжавын Бямбаа
4-р байр Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Дайчин вангийн мэргэд холбооны харваач СМ Миеэгийн Болд
5-р байр Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул ДХИС Соёмбо клубын харваач АМ/СМ Аюушийн Хонгор
Хүүхдийн харваанд:
1-р байранд Чингүүн
2-р байранд Б.Энхбаяр
3-р байранд Ч.Цэндсүрэн
4-р байранд Мөнхтамир
5-р байранд Өнөмөнх
Сонирхогчидын харваанд:
1-р байранд Алтантөр
2-р байранд Хатанбаатар
3-р байранд Баатар
Саранбай эмэгтэй харваанд:
1-р байранд С.Энхтунгалаг
2-р байранд Наранцэцэг
3-р байранд Х.Оюунбадам
4-р байранд Х.Оюунчимэг
5-р байранд Б.Отгонжаргал нар шалгарлаа.
Тус тэмцээнийг зохион байгуулхад хамтран ажиласан гүн туслалцаа үзүүлсэн НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР, Ерөнхий ивээн тэтгэгч БУЛГАН МЕБЕЛ ХХК, ивээн тэтгэгч УУХАЙН ДУУ АМРАЛТЫН БААЗ, АФА СТУДИ, СҮНДЭР ӨРГӨӨ ТРЕЙД ХХК, НЬЮ ТЕРРАВОКС ХХК, БТ ПРОПЕРТИС ХХК,-ний хамт олонд та бүхэндээ чинь сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Мөн хүрэлцэн ирж оролцсон баг тамирчиддаа баярлалаа.
МӨСӨН СУРЫН МӨНГӨН ЦАГААН ЗУРХАЙ ӨНӨ МӨНХӨД ИВЭЭХ БОЛТУГАЙ.
Уухай уухай уухай.
Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Нүүрэнд гарах слайдер
МЭНДЧИЛГЭЭ
Салбар холбоо