МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Монголын Улсын Ерөнхийлөгч, Үндэсний спотрын холбоо, түүний гишүүд, чуулганд оролцож байгаа төлөөлөгчдөө та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монголд төдийгүй дэлхийд ганц өв, соёл урианхайн мөсний сурын харвааг Баян-Өлгий аймгийн Булган суманд өдий хүртэл уламжлагдаж ирснийг сэргээх, хамгаалах, хадгалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, түүний ёс жаягийг таниулах, дагаж мөрдүүлэх зорилгоор Монголын мөсөн сурын холбоо 2008 оны онд үүсгэн байгуулсан. Мөсний сурын харваа нь Монгол эрчүүдийн тэсвэр тэвчээр, эр чадал, авхаалж самбаа, хурц хараа, оюун сэтгэлгээ, бие бялдарын хөгжил төлөвшлийн суурь болсоор эрт үеэс улбаалан, уламжлан өвлөгдөн зөвхөн үндэсний спортын төрөл бус Монгол үндэстний оюуны гайхамшигт сэтгэлгээ, ахуйн болон зан үйлийн гүн гүнзгий утга бүхий соёлын биет болон биет бус нандин өв, уламжлал хадгалагдан иржээ. Тус холбоо аравтын системээр ажиллаж Улаанбаатар хот, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Говь-Алтай, Орхон, Төв, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 11 салбар холбоотойгоор 3500 гаруй гишүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Өнөөдөр 21 аймаг, 9 дүүрэг, ОХУ, БНХАУ-ын монгол туургатан энэ харваагаар хичээллэн тэмцээн, уралдаан оролцож байна. Холбооны бодлого, стратегийг боловсруулан үйл ажиллагаагаа төлөвлөн биелэлтийг ханган ажиллаж байна. Тус холбооны Алсын хараа: Олимпид Мөсний сурын харваа оруулна. Эрхэм зорилго: Монголын иргэн бүрийг тэсвэр тэвчээртэй, эр чадал, авхаалж самбаа, оюун сэтгэлгээ, бие бялдарын зөв хөгжил, төлөвшилтэй болгоход өөрийн хувь нэмрийг оруулна.
Зорилт:
- Харвааны хэрэглэгдэхүүний стандарттай болох;
- Сар шинийн баяраар мөсний сурын харвааг харвадаг болох асуудлыг холбогдох хууль, журамд оруулах.
- Нийтийн биеийн тамир, спорт болгох.
- Харвааны цогцолбор барьж байгуулах
Өнөөдрийн Үндэсний спортын хорооны анхдугаар чуулга уулзалтыг санаачлан зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, нэгдэж нэг хороо байгуулсан үндэсний спортын холбоо, түүний гишүүдэд баярласан талархсанаа илэрхийлье. Монгол Улсын Төрийн ордныхоо энэхүү индэр дээрээс Монголчуудын минь хэрэглэж байсан, уламжлагдан ирсэн одоо мартагдаж, хэрэглэхгүй шахуу болж байгаа Хурайлах, Уухай зан үйлийг өдөр тутмын амьдрал, хурал, цуглаан, төрийн, цэргийн болон баяр наадам, тэмцээн уралдааны үйл ажиллагаанд Хурайлж, Уухайлж зан үйл, ес заншлыг хэрэглэж байхыг уриалж байна.
Монгол Улс үүрд оршин тогтнож, мандан бадрах болтха.
Хурай хурай хурай.
Анхаарал тавьсан явдалд баярлалаа
ХҮНДЭТГЭСЭН ЕРӨНХИЙЛӨГЧ АМАРБАЯРЫН ГОМБОДОРЖ
Сүүлд нэмэгдсэн
Холбоо барих
Нүүрэнд гарах слайдер
МЭНДЧИЛГЭЭ
Салбар холбоо
Шагнал